Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг, Цагаан хад суурьшлын бүсэд нүүрс ачиж буулгах талбай бүхий гаалийн хяналтын бүс ажиллуулдаг.


Манай компани 2011 онд гадаад худалдаа эрхлэх үйл ажиллагаатайгаар үүсгэн байгуулагдсан. 2018 оноос Цагаан хад суурьшлын бүсэд 10 га гаалийн хяналтын талбай эзэмшиж, нүүрс хадгалах, экспортлох үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Өнөөдөр талбай 30 га болж өргөжиж, 5 сая тонн нүүрс хадгалах хүчин чадалтай болсон.

Талбайг төмөр торон хашаагаар бүрэн хүрээлсэн. Машин орох, гарах хаалга бүр хяналттай.
10 камер · 24 цагийн хяналт. Ачилтын үйл явц болон бүсийг бүрэн хамарна.
Харуул хамгаалалт 24 цагаар ажиллаж, орж гарах хөдөлгөөнийг хянадаг.
Орох хэсэгт "Гаалийн хяналтын бүс"-ийн дэглэм, хориглох зүйлсийг байршуулсан.
Гаалийн албан хаагчдын хэвийн ажиллах шаардлага хангасан ажлын байр, шаардлагатай үед амьдрах байраар хангасан.
Галын дохиоллын систем, гал унтраах төхөөрөмж, багаж хэрэгслээр тоноглогдож, мэдээллийн самбар байршуулсан.

LiuGong 856H маркын дугуйт ачигч, экскаватор, өргөгч кран зэрэг нийт 9 техник өдөр шөнийн 2 ээлжээр ажиллаж байна. Чингэлгийн ачилтад XCMG маркын бүрэн цахилгаан автомат Калмар болон 50, 60, 70 ковш ажиллуулдаг. Техникийн парк шинэчлэл хийж, засвар үйлчилгээг тогтмол гүйцэтгэдэг.
portal.ecustoms.mn системд тоон гарын үсгээр экспортын бүрдүүлэлт хийж, ceps.gaali.mn системийг шинээр ашиглаж эхэлсэн.
Ачилтад орох машинууд тээвэрлэгч компани тус бүрийн эгнээнд зогсож, ирсэн дарааллын дагуу хяналт шалгалт хийгдэн ГХБ-рүү нэвтэрдэг.
Жил бүрийн байгаль орчны төлөвлөгөөнд усны хэмжээг тусгаж, машин явах зам талбайг өдөр бүр усжуулдаг.





Гаалийн хяналтын бүс, Цагаан хад.